Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Коринт 1:17 - Ариун Библи 2013

17 Иймд би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү?

Gade chapit la Kopi




2Коринт 1:17
14 Referans Kwoze  

Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм.


Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за нь за”, “үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.


Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй.


“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд Тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


Тэд Баал-беритийн сүмээс далан шекел мөнгө авч, Абимелехт өгсөнд тэр мөнгөөр үл бүтэх, бодлогогүй этгээдүүдийг хөлслөв. Тэд Абимелехийг дагалдан явлаа.


Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.


Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм.


Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй,


Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж.


Олноороо махбодын дагуу сайрхдаг тул би ч бас сайрхана.


Swiv nou:

Piblisite


Piblisite