Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:28 - Ариун Библи 2013

28 Дараа нь албат нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, өөрийнх нь булшинд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Дараа нь зарц нар нь түүнийг тэргээр Иерусалим уруу аваачиж, түүнийг булшинд нь эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод оршуулсан юм.

Gade chapit la Kopi




2Хаад 9:28
9 Referans Kwoze  

Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ.


Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов.


Тэгээд тэд шарилыг нь морин нуруун дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ.


Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


Тэр мөн Ахазиаг хайж, түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж аваад Иехүд авчран алав. Тэд “Тэр хүн ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээгээд оршуулжээ. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite