Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:22 - Ариун Библи 2013

22 Иорам, Иехүг хараад —Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.

Gade chapit la Kopi




2Хаад 9:22
16 Referans Kwoze  

Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, Илбэчдийн нууц амраг, Дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж Ард түмнүүдийг ид шидээр татдаг.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж бас чиний эцгийн гэр болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас,


Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.


Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.


ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм.


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж —Хаантан “Амар тайван уу?” гэсэн билээ гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ —Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.


Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.


Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite