Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:20 - Ариун Библи 2013

20 Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.

Gade chapit la Kopi




2Хаад 9:20
10 Referans Kwoze  

Харуул өгүүлэн —Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан —Тэр сайн хүн. Сайхан мэдээ авчирдаг хүн гэв.


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн. Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Иехү —Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.


Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.


Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд —Хаан “Амар тайван уу?” гэж асууж байна гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite