Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:17 - Ариун Библи 2013

17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад —Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам —Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээгээд “Амар тайван уу” гэж түүгээр асуулга гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад, —Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам —Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээн, “Амар амгалан уу” хэмээн түүгээр асуулга гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 9:17
17 Referans Kwoze  

Ийнхүү ЭЗЭНий айлдсаныг Самуел үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирдон дагжсаар гарч ирээд —Та амар тайван ирэв үү? гэв.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.


Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд —Хаан “Амар тайван уу?” гэж асууж байна гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэж хариулав.


Тиймээс тэд морьтой хоёр тэрэг авч, хаан тэднийг арамчуудын цэргийн араас илгээн —Явж хар гэж хэлжээ.


Тэрээр —Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ.


Давид хоёр хаалганы хооронд сууж байлаа. Цайзын хаалганы дээвэр дээгүүр явсан харуул харцаа өргөн харахад нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.


Харин Абсалом зугтлаа. Харуул залуу харцаа өргөтөл, үзэгтүн, түүний арын уулын хажуугийн замаар олон хүн ирж явав.


Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив.


Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс —Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд —Та нар иймэрхүү хүнийг, бас юу ярьдгийг нь мэднэ шүү дээ гэв.


Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел уруу явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.


Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж —Хаантан “Амар тайван уу?” гэсэн билээ гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ —Элч тэдэн уруу очсон боловч буцаж ирсэнгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite