Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 9:14 - Ариун Библи 2013

14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израильчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-гилеадыг хамгаалж байлаа.

Gade chapit la Kopi




2Хаад 9:14
13 Referans Kwoze  

Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав.


Израилийн хаан түшмэддээ —Рамот-гилеад бидэнд харьяалагддаг болохыг та нар мэддэггүй юу? Бид түүнийг Арамын хааны гараас булаан авахын оронд зүгээр сууцгааж байна шүү дээ гэв.


Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов.


Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд —Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ?


Иехү гулдан хаалгаар орж ирж байхад Иезебел —Эзнийгээ хороосон Зимри, чамд амар тайван байна уу? гэсэнд


Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан гэж тэр өдөр хуарандаа өргөмжлөв.


Түүний түшмэл, тэрэгт цэргийнх нь хагасыг захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргах үед тэрээр Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт согттолоо уусан байв.


Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.


Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израиль Гиббетоныг бүсэлж байжээ.


Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.


Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.


Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite