Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 8:12 - Ариун Библи 2013

12 Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.

Gade chapit la Kopi




2Хаад 8:12
19 Referans Kwoze  

Самари, Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир ялаа үүрнэ. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх шидүүлж, Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авахуулан Тифсаг буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гатын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.


Ард түмний чинь эсрэг хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-Арбелийг сүйтгэсэн өдөр шиг Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Нум нь залуусыг хиаруулан Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.


Тэгтэл эмэгтэй —Би эзнээсээ хүү гуйсан гэж үү? “Намайг битгий хуураач” гэж би эс хэллүү? гэлээ.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?


Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.


Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ. Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite