Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 8:10 - Ариун Библи 2013

10 Тэгэхэд Елиша түүнд —Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгэхэд Елиша түүнд —Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 8:10
16 Referans Kwoze  

Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь


Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв.


Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн тэгшлүүртэй, хэрмэн дээр мутартаа тэгшлүүртэй зогсож байлаа.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, Эзэн БУРХАН галан аадар дуудаж байсан. Тэр гал их оёоргүй гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцаан сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац хааны хадлангийн дараа байв.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.


Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.


Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн явдал чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэжээ.


Тиймээс одоо ЭЗЭН “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэв. Тэгээд Елиа салж явлаа.


Түүнийг хааны өмнө ирэхэд хаан, түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун! ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.


Фараон, Иосефт —Бурхан энэ бүх зүйлийг чамд л таниулсан учир чам шиг хэрсүү, мэргэн ухаантай хүн алга.


Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи зайлшгүй үхнэ! гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite