Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 6:25 - Ариун Библи 2013

25 Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Самарид их өлсгөлөн болж байв. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөөр, кабын дөрөвний нэг тагтааны баас таван мөнгөөр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.

Gade chapit la Kopi




2Хаад 6:25
14 Referans Kwoze  

Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Хэрэв бид “Хот уруу орцгооё” гэвэл хот дотор өлсгөлөн болсон тул бид тэнд үхэх болно. Хэрэв бид эндээ суувал мөн л үхнэ. Иймээс арамчуудын хуаран уруу явцгаая. Хэрэв тэд биднийг амьд үлдээвэл бид амьдрах болно. Хэрэв тэд биднийг албал бид үхэх л болно гэлцэв.


Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа.


Намайг талхны чинь савааг хугалахад арван эмэгтэй нэг зууханд та нарын талхыг жигнэж, талхыг жинлэн эргүүлэн хуваарилна. Та нар идсэн ч эс цадна.


Израилийн хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн уруу хашхирч —Миний эзэн, хаантан туслаач! гэв.


Тэгтэл хаан шөнөөр босоод, түшмэддээ —Арамчууд бидэнд юу хийснийг би та нарт одоо хэлье. Биднийг өлсөж байгааг тэд мэднэ. Тиймээс тэд “Хотоос гарахад нь бид тэднийг амьдаар нь олзолж, хот уруу нь орцгооё” гээд талд нуугдахаар хуаранг орхиж явсан юм гэж хэлжээ.


Египетийн бүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран талх тариа нэхсэнд Фараон бүх египетчүүдэд —Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд гэв.


Талх, ус хомс болно. Тэд бие биенээ хиртхийн харж хилэнц дотроо турж эцнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite