Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 6:10 - Ариун Библи 2013

10 Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёр ч бус удаа болоход

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Бурханы хүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав.

Gade chapit la Kopi




2Хаад 6:10
17 Referans Kwoze  

Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв.


Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.


Хэрсүү нь гайг олж хараад нуугддаг атал Гэнэн хүн угтан явсаар байгаад шангаа хүртдэг.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв.


Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.


Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.


Ингээд Ахаб мужуудын захирагчдад үйлчилдэг залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүнийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.


Бурханы хүн Израилийн хаанд —Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв.


Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв.


Мөн надад үүнийг ЭЗЭН мэдүүлж, би мэдсэн юм. Тэдний үйлсийг надад харуулсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite