Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 5:7 - Ариун Библи 2013

7 Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран, —Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Хаад 5:7
19 Referans Kwoze  

Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм.


Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг дуудан —Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхэд алт мөнгийг өөрийнх нь гэхэд, би татгалзаагүй боловч одоо энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач!


Иаков, Рахелд уурлан —Чамд умайн үрийг эс зөвшөөрсөн Бурханыг би орлох хэрэг үү? гэсэнд


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Түүгээр ч барахгүй хааны шаардсан зүйл хэцүү, үүнийг махбодоор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд илчилж чадахгүй гэв.


Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран —


Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафийн хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.


Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Хэрвээ тэд ухаантай байсан бол үүнийг ойлгож, Өөрсдөө эцэст нь юу болохыг бодохсон!


Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж,


Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан


Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд хүрэхэд, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээснийг мэдтүгэй” гэжээ.


Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ?


Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite