Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 5:27 - Ариун Библи 2013

27 Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 5:27
20 Referans Kwoze  

Тэгээд ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв.


Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.


Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа.


Та нар гэм буруугийн газрыг хагалж Шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь чи өөрийн зам, Тоо томшгүй дайчдадаа итгэсэн тул


Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.


Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


Иошуа —Чи бидэнд лай болсны адил өнөөдөр ЭЗЭН чамд лай тарина гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галдан шатаав.


Тэд шуналдаа хуурамч үгсээр та нарыг завшина. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, сүйрэл нь ч үүрэглээгүй байна.


Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.


Гэвч Петр түүнд —Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг.


эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгал хураав. Залуус орж ирээд, түүний үхсэнийг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд хөдөөлүүлжээ.


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Тахилчийн үзэх үед арьсан дээрх гөвдрүү цагаан, үс нь цайрсан мөн гөвдрүүн дээр шархалсан, үхжээгүй мах байх аваас


тахилч түүнийг үзээд, хэрэв толбон дээрх үс нь цайсан ба тэр нь арьснаас гүн харагдах аваас түлэгдэлт дээр дэлгэрч гарсан арьсны халдварт өвчин болой. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite