Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 4:2 - Ариун Библи 2013

2 Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Шивэгчинд тань ганц ваар тосноос өөр юу ч алга гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв.

Gade chapit la Kopi




2Хаад 4:2
10 Referans Kwoze  

Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв.


Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?


Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад —Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтун! гэсэнд Елиша —Таны сүнс над дээр хоёр хувь илүү байг гэв.


гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юмгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.


Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлээд


Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо, бас хэдэн жижиг загас байна гэлээ.


Тэгэхэд нь Елиша —Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай.


Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд


Swiv nou:

Piblisite


Piblisite