Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 3:9 - Ариун Библи 2013

9 Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Ингээд Израилийн хаан нь Иудагийн хаан болон Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байхгүй байв.

Gade chapit la Kopi




2Хаад 3:9
16 Referans Kwoze  

Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.


Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв.


Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав.


Тэд Алушаас хөдөлж Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар тэр болой.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав?


Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав.


Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй.


Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав.


Иудагийн хаан Иехошафатын арван наймдугаар онд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болж арван хоёр жил хаанчлав.


Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ —Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр —Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.


Тэрээр —Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехошафат —Едомын цөлийн замаар гэж хариулав.


Тэгтэл Израилийн хаан —А-яа, Моабын гарт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв.


Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ.


Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite