Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 3:13 - Ариун Библи 2013

13 Елиша Израилийн хаанд —Би чамд ямар хамаатай юм бэ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Елиша Израилийн хаанд —Би чамтай юугаараа холбоотой билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 3:13
19 Referans Kwoze  

Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.


Тэгтэл Израилийн хаан —А-яа, Моабын гарт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв.


Христ ба Белиарын хооронд ямар зохицол байх гэж? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ?


Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.


Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.


Үзэгтүн, тэд хашхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно.


Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв.


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Иехошафат —ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан Иехошафат болон Едомын хаад түүн дээр очив.


Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна?


Swiv nou:

Piblisite


Piblisite