Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 3:11 - Ариун Библи 2013

11 Харин Иехошафат —ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Харин Иехошафат —Өөрөөр нь дамжуулан бид ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? гэв. Израилийн хааны зарц нарын нэг нь хариулж, —Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 3:11
27 Referans Kwoze  

Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа.


Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.


Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлд зууралдаж түүнээсээ тэр салсангүй.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


Тэмдгүүдээ бид эс харж байна, Эш үзүүлэгч ч алга бөгөөд Хэр удахыг мэдэх хүн ч дунд маань алга.


Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг Бурхан дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв.


Давид дахин Бурханаас лавлахад Бурхан түүнд —Чи тэдний явж очиж болохгүй. Тэдний араар тойрч, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд


Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.


сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, зочломтгой, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсонд тусалсан ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх.


Харин Тимот надтай хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайнмэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ.


Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс —Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув. —Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав.


Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.


ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад —


Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу?


Тэгтэл Израилийн хаан —А-яа, Моабын гарт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв.


Иехошафат —ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилийн хаан Иехошафат болон Едомын хаад түүн дээр очив.


Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж —ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.


Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite