Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 25:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд болон сууриуд мөн ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 25:13
14 Referans Kwoze  

Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Үнэт бүгд уруу нь өстөн гараа сунгав. Цуглаанд чинь орох ёсгүй гэж Таны тушаасан Тэр үндэстнүүд ариун газарт нь нэвтрэхийг бас үзэв.


“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд тусбүрийнх нь өндөр арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа. Баганын хананы зузаан дөрвөн хуруу, дотроо хөндий байв.


Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн.


ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Тэр бас өргөөний урд талд гучин таван тохой өндөр хос багана хийсэн бөгөөд тусбүрийн орой дээр таван тохой өндөр дог байв.


“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Би мөн энэ хотын бүх эд баялгийг, бүх эзэмшил хийгээд хамаг үнэтэй зүйлийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, авч яван Вавилонд аваачна.


Swiv nou:

Piblisite


Piblisite