Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 24:15 - Ариун Библи 2013

15 Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Иерусалимаас Вавилон уруу цөлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Ийнхүү тэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 24:15
18 Referans Kwoze  

Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.


Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв.


Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин долоонд Вавилоны хаан Евил-меродах хаанчилж эхэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинийг шоронгоос гаргав.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойноос чинь унасан юм” гэж хэл.


(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)


Тэрээр хааны үр удмаас нэгийг авч, түүгээр тангараг тавиулж түүнтэй гэрээ байгуулжээ. (Тэр бас уг газрын хүчтэнүүдийг аваад явав.)


Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд Тэд түүнийг агнуурын торонд оруулав.


Тэгээд хааны удам хийгээд язгууртнуудаас оролцуулсан Израилийн хөвгүүдээс авчрахыг тайгануудынхаа ахлагч Ашпеназад, хаан тушаав.


“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдах бөгөөд тэд Вавилоны хааны ордонд тайганууд болно” гэв гэхэд


Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.


Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв.


Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долдугаар онд гурван мянга хорин гурван иудейчүүд,


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.


Swiv nou:

Piblisite


Piblisite