Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 24:14 - Ариун Библи 2013

14 Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй.

Gade chapit la Kopi




2Хаад 24:14
25 Referans Kwoze  

Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долдугаар онд гурван мянга хорин гурван иудейчүүд,


Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв.


Бүх дайчин эрс буюу долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд болох мянган хүн болон дайнд явж чадах бүгдийг Вавилоны хаан Вавилон уруу цөлөв.


Ахлах хамгаалагч Небузарадан тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв.


Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод


Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.


Энэ нь уг хаанчлалыг доройтуулж, тусгаар тогтнуулахгүй, гэрээг сахиж байж л оршин тогтнохоор болгохын тулд юм.


(Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)


Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.


Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв.


Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


Израилийн бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ.


Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.


Тэрээр Вавилоны хаан Небухаднезарын олзлон авчирсан Иудагийн хаан Иекониатай хамт ирсэн олзлогдогсдын хамт Иерусалимаас олзонд ирсэн хүн юм.


Хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлгөч ба ахлагч,


Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёнг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.


Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.


миний ах дүүсийн нэг болох Ханани, Иудагийн хүмүүстэй хамт ирцгээлээ. Амь мултрагсад, олзлолоос үлдсэн иудейчүүдийн талаар мөн Иерусалимын байдлыг би тэднээс асуулаа.


Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.


Swiv nou:

Piblisite


Piblisite