Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 24:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 24:13
15 Referans Kwoze  

“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Би мөн энэ хотын бүх эд баялгийг, бүх эзэмшил хийгээд хамаг үнэтэй зүйлийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, авч яван Вавилонд аваачна.


Эш үзүүлэгч Иеремиа —Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгчийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар эш үзүүлсэн үгсийг чинь ЭЗЭН батлах болтугай.


Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.


Хөдөө тал дахь уул минь ээ, Чиний хязгаар нутаг дахь нүглийн улмаас Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь хамт Эд баялаг болон бүх эрдэнийг чинь Би олзонд хаяж өгнө.


Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн зүйлс болгон өгч, дэлхийн гэм буруутнуудын олз болгон тушааж, тэд түүнийг буртаглана.


Тэд хувцсыг чинь тайлж, үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг чинь булааж авна.


Swiv nou:

Piblisite


Piblisite