Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 24:1 - Ариун Библи 2013

1 Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов.

Gade chapit la Kopi




2Хаад 24:1
19 Referans Kwoze  

Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж


Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж —


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж —


Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


«Тиймээс хүний хүү, эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Тэднийг хүрээлсэн, асар их аллагын илд энэ юм.


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.


Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!


Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?


Дараа нь үндэстнүүд мужуудаасаа, Бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр тороо хаяв. Арслан нүхэнд нь унаж баригдахад


Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite