Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:33 - Ариун Библи 2013

33 Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

33 Фараон Неко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.

Gade chapit la Kopi




2Хаад 23:33
18 Referans Kwoze  

Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног баяр наадам хийв.


Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ. Хэрэв түүнийг аварваас чи үүнийгээ дахих буй заа.


Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав.


Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ.


Уг хил нь Шефамаас Аины зүүн талаар Рибла уруу уруудна. Хил уруудан үргэлжилсээр, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.


Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав.


Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход хүүхэд нь зулбасан хэдий ч биед нь ямар ч гэмтэл байхгүй болбоос цохисон хүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ.


Ингээд Иехоиаким Фараонд алт, мөнгийг өгчээ. Гэхдээ Фараоны тушаалаар мөнгө өгөхийн тулд тэрээр уг нутгаас татвар авчээ. Фараон Некод өгөхийн тулд тэрээр тэр нутгийн ард түмнээс хүн бүрийн хөрөнгөний хэмжээний дагуу алт мөнгийг авав.


Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив.


Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж


Тэр бэхлэгдсэн цамхгуудыг нь нурааж, Хотуудыг нь балгас болгов. Түүний архирах дуунаас болж, Газар хийгээд түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.


Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд Тэд түүнийг агнуурын торонд оруулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite