Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:3 - Ариун Библи 2013

3 Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.

Gade chapit la Kopi




2Хаад 23:3
36 Referans Kwoze  

Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуур.


Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.


Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


“Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.


Тиймээс одоо бүх эхнэр болон тэдний хүүхдүүдийг миний Эзэн болон Бурханы маань хуулийн өмнө айн чичирдэг хүмүүсийн шийдвэрийн дагуу явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа зүрхэнд минь байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм.


Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНээс Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ билээ.


Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсон, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчилвэл


Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөвөөс та нар гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.


Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.


Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.


Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой.


Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.


Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ.


Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэгбүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан мэлмийд минь зөв зүйтэйг үйлдэж, нэрээр минь дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан боловч


Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв.


Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.


Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,


Swiv nou:

Piblisite


Piblisite