Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:27 - Ариун Библи 2013

27 ЭЗЭН айлдахдаа —Би Израилийг зайлуулсан шиг Иудаг ч мөн Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулж, Өөрийн сонгосон хот Иерусалим болон “Миний нэр тэнд байна” гэж айлдсан өргөөгөө Би хөсөр хаях болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 ЭЗЭН айлдахдаа —Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон “Миний нэр тэнд байх болно” гэсэн сүмээ Би хаях болно хэмээв.

Gade chapit la Kopi




2Хаад 23:27
26 Referans Kwoze  

Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


“Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


“Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.


ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв.


Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй.


Эзэн тахилын ширээгээ огоорч, Ариун газраа орхив. Орднуудынх нь хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоосон баярын өдөрт байгаа мэт ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж, Доорх газрын сууриуд тооцоологдож чадвал, Би ч бас Израилийн бүх үр удмыг Үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач.


Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ.


ЭЗЭН мэлмийнхээ өмнөөс тэднийг устгахын тулд ЭЗЭНий тушаалаар энэ нь Иудагийн дээр биелэлээ олсон агаад Манассегийн үйлдсэн бүх нүгэл мөн


Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан —Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.


ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Энэ газарт хандан залбирах зарцынхаа залбирлыг сонсохын тулд, “Миний нэр тэнд байг” гэж Өөрийн айлдсан тэр газар буюу энэ өргөөн дээр Таны мэлмий өдөр ч, шөнө ч тусах болтугай.


Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно.


Иосиагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.


Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй. Сүүлчийн өдрүүдэд та нар Үүнийг тодорхой ойлгох болно.


Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна.


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.


үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хотын хамт оршихуйгаасаа зайлуулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite