Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:19 - Ариун Библи 2013

19 Түүнчлэн Самарийн хотуудад Израилийн хаад ЭЗЭНийг уурлуулахаар босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг Иосиа бас зайлуулж, Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийнхүү үйлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Иосиа бас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ.

Gade chapit la Kopi




2Хаад 23:19
14 Referans Kwoze  

Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.


Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан, мэргэлж, төлгө үйлдэж, сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ.


Израилийн хөвгүүд Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдэж, харуулын цамхгаас авахуулаад бэхлэгдсэн хот хүртэл бүх хот сууриндаа тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.


Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв.


Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн бүх өндөрлөгийн эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно гэж гэрээсэлжээ.


Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite