Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:15 - Ариун Библи 2013

15 Түүнчлэн Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөгийн тухайд, тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг аль алийг нь нураан, мөргөлийн өндөрлөгийг шатааж, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ.

Gade chapit la Kopi




2Хаад 23:15
16 Referans Kwoze  

Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.


Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.


Манассе, Ефраим, Симеоны хотууд болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгасуудад ч


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


Тэр үед Самуел Израилийн бүх гэртэй ярин —Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв.


Тийнхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Ашторэтыг зайлуулан зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.


Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлд зууралдаж түүнээсээ тэр салсангүй.


тахилын ширээнүүдийг тэр нурааж, Ашерагийн модон шон ба сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчиж хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite