Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 22:2 - Ариун Библи 2013

2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа бүх замаар замнан зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.

Gade chapit la Kopi




2Хаад 22:2
18 Referans Kwoze  

Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Тэгэхэд Соломон —Та Өөрийн боол, миний эцэг Давидыг өмнө тань үнэн, зөвт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр энэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр энэрэлээ түүнд хадгалж, өнөөдөр түүний сэнтийд залрах хүүг түүнд өгсөн билээ.


Хүүхэд ч үйлдлээрээ, Цэвэр хийгээд зөв шулууныг үйлдэх эсэхээрээ танигдана.


Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.


Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй.


Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.


ЭЗЭН, Иехошафаттай хамт байлаа. Учир нь тэрээр эцэг өвөг Давидынхаа эртний замыг дагаж, улмаар Баалуудыг эрэлхийлэлгүй


Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдэд ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.


Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ.


Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.


Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.


Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Гагцхүү мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч өвөг эцэг Давид шигээ байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв.


Swiv nou:

Piblisite


Piblisite