Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 21:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

Gade chapit la Kopi




2Хаад 21:5
17 Referans Kwoze  

ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.


Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ.


Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.


Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.


Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.


Сүнс намайг өргөж, дотоод хүрээнд авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.


Дотоод хүрээнд хамаарах хорин тохойны эсрэг талд мөн гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.


Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой тэг дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.


Үүдний танхим нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь байх хажуугийн багананууд дээр далдуу модыг тал бүрд нь сийлсэн байх агаад тэр хүртэл найман гишгүүртэй шат байв.


Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.


Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.


Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан хотын гадна гаргаж хаяжээ.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.


Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн эрхэст утлага уугиулагчдыг тэр бас хөөн зайлуулав.


Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.


Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite