Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 21:24 - Ариун Библи 2013

24 Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Дараа нь тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдсан бүх хүнийг алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 21:24
13 Referans Kwoze  

Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.


Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгон өргөмжилжээ.


Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг түүний эцэг Амазиагийн оронд хаанаар өргөмжилжээ.


Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ.


Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Иеробоамын эргэж ирснийг хамаг Израиль сонсоод, хүн илгээн түүнийг хотол түмэнд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын гэрийнхнийг Иуда овгоос өөр хэн ч дагасангүй.


Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.


Амоны хийсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ.


Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite