Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 21:22 - Ариун Библи 2013

22 Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг түлхэж хаяад, ЭЗЭНий замаар явсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартан, ЭЗЭНий замаар явсангүй.

Gade chapit la Kopi




2Хаад 21:22
9 Referans Kwoze  

Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв.


Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Тэрээр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite