Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 20:20 - Ариун Библи 2013

20 Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

Gade chapit la Kopi




2Хаад 20:20
18 Referans Kwoze  

Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.


Хезекиагийн бусад үйл хэрэг, түүний хийсэн сайн үйлс нь, харагтун, бүгд Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ.


Олон хүн цугларан —Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гээд тэр дүүргээр урсдаг бүх булаг, сувгийг хаав.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Ахазын үйлдсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилийн Хаадын шастир номд бичигдсэн юм.


Азариагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иорамын бусад үйл хэрэг болон түүний үйлдсэн бүхэн нь Иудагийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов.


Абиамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа.


Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан болон бусад үйл хэрэг Израилийн хаадын шастир номд бичигдсэн юм.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов.


Рехобоамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иосиагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


тэрээр хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран шийдэв. Тэд ч түүнд туслав.


Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite