Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 20:14 - Ариун Библи 2013

14 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон Вавилоноос ирсэн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж, —Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа —Тэд алс холын орон, Вавилоноос ирсэн гэж хариулав.

Gade chapit la Kopi




2Хаад 20:14
19 Referans Kwoze  

Тэд алс холын орноос, Тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг Бүх газрыг устгахаар ирж байна.


Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.


Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм.


Тэд түүнд —Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Египетэд Түүний хийсэн бүхнийг сонсов.


Тэд Гилгал дахь хуаранд Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад —Бид алс холын нутгаас ирлээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв. —


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Исаиа —Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа —Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв.


Тэд вавилончууд, бүх халдеи, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассири юм. Тэд хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагч, түшмэл, жанжин, алдар цуутай хүн, бүгдээрээ морьд хөлөглөгчид юм.


Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite