Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 2:19 - Ариун Библи 2013

19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 2:19
16 Referans Kwoze  

Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ.


ЭЗЭНий чамд өгөхөөр чиний эцэг өвгөдөд тангарагласан газар дээр чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг ЭЗЭН арвин болгоно.


Дараа нь Аарон, Мосед —Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.


Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.


ЭЗЭН, Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, салаа, цөөрөм, бүх усан сан дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар мод, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.


Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.


ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.


Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад нүүрээрээ газар унан —Миний эзэн Елиа та мөн үү? гэв.


Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барих хэн боловч ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.


Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ.


Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?


Елишаг Иериход байх үед тэд түүн дээр буцаж иржээ. Тэр тэдэнд —Би та нарт “Битгий яв” гэж хэлсэн бус уу? гэв.


Елиша —Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite