Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 2:16 - Ариун Библи 2013

16 Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөн яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Хаад 2:16
8 Referans Kwoze  

Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээж ирсэн боловч Ахаб намайг алах болно.


Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.


Бурханы үзэгдлүүд дотор Израилийн газарт Тэр намайг ирүүлж, маш өндөр уулан дээр буулгахад, өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.


Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив.


Тэр гарын дүрс мэт юмыг сунган миний толгой дээрх туг үснээс барилаа. Тэгэхэд Бурханы үзэгдлүүдийн дотор Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Иерусалим уруу авч яван дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. Тэр нь атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах газар байв.


Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авав. Би сүнснийхээ уур хилэн дотор гасалж явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.


Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite