Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:37 - Ариун Библи 2013

37 Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

37 Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 19:37
15 Referans Kwoze  

Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.


Долдугаар сарын арван долооны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов.


Нутагт дохио тэмдэг босгож, Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, Түүний эсрэг Арарат, Минни, Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.


ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжингууд ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ.


Тэд Иерусалимын Бурханы талаар ярихдаа, хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмний бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярьцгаав.


Эцэг өвгөд маань тэдгээр үндэстнүүдийг бүрмөсөн устгахад, өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах ядаж ганц бурхан тэдгээр бурхдын дунд байсан гэж үү? Ийм атал та нарын Бурхан, та нарыг гараас минь аварч чадна гэж үү?


Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт орохгүй» гэж чамайг бүү мэхлэг.


Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гэж та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн төлөө Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор.


Тэрээр Израилийн Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм.


Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.


мөн аввичууд Нибхаз ба Тартакийг бүтээж, сефарвчууд Сефарваимын бурхад болох Адраммелек, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаасаар байв.


ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд,


Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite