Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:35 - Ариун Библи 2013

35 Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 19:35
24 Referans Kwoze  

Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон —Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн Аюумшигт хүчээр модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, Ихэмсэг хүмүүс басамжлагдана.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Давид нүд өргөн, тэнгэр ба газрын хооронд зогсож буй, гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан ЭЗЭНий тэнгэрэлчийг үзэв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унацгаав.


Гурван жил өлсгөлөн болох эсвэл өстний чинь илд чиний дээр байх зуур гурван сарын турш дайснаасаа зугтаан явах эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган ЭЗЭНий тэнгэрэлч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэхийн аль нэгийг” гэв. Тиймээс одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв.


ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.


Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог.


Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна.


Харагтун, үдшийн цагт аллага хядлага болж, Өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ нь дээрэмдэгчдийн хувь, Биднийг тоногчдын шавга байх болно.


Би мутраа сунгаж, чамайг болон ард түмнийг чинь тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан.


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.


Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, нэг нь ч амь гараагүй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite