Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:23 - Ариун Библи 2013

23 Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Тэндхийн өндөр хуш, шилмэл майлс моддыг би тас цавчлаа. Түүний хамгийн алс хязгаар, хамгийн өтгөн ойд би нэвтрэн орлоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд нэвтрэн орсон билээ.

Gade chapit la Kopi




2Хаад 19:23
15 Referans Kwoze  

Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, Үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.


Шувууны үүр мэт ард түмний эд баялагт гар минь хүрч, Орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил Би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн жиргэх нэгэн алга” гэлээ.


Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлон “Өөр газар нутаг, үндэстнүүдийн бурхад ард түмнээ миний гараас аварч чадаагүй. Үүнтэй адил Хезекиагийн Бурхан ч ард түмнээ миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.


Тэрээр талд цамхгууд босгож, олон худаг ухав. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байлаа. Тэрээр газар тариаланд дуртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.


Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь. Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье.


Тэгээд бүр түг түмдийн Жанжины эсрэг тэрээр ихэмсэг аяглаж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, Цэх шулуун зогсоцгоосон.


Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр бас мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, Эд баялгийг нь дээрэмдэн, Сэнтийд залрагчдыг Хүчит нэгэн мэт түлхэн унагав.


Swiv nou:

Piblisite


Piblisite