Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:22 - Ариун Библи 2013

22 Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг дуугаа өндөрсгөн, Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Чи хэнийг басамжлан, доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!

Gade chapit la Kopi




2Хаад 19:22
22 Referans Kwoze  

Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Бурхан минь ээ, би Таны үнэнийг, Таныг босоо ятгаар магтана. Израилийн Ариун Нэгэн, Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.


Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч Израиль ч бас Иуда ч Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.


Израилийн Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа “Гэмшил ба амар тайван дунд Та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь Та нарын хүч мөн” гэлээ. Гэвч та нар хүсээгүй.


Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө Өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, Өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.


Тэд амаараа тэнгэрсийг эсэргүүцэж, Хэл нь газар дэлхийгээр сэлгүүцнэ.


Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг Бурхан ЭЗЭН тань сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбиралаа өргөөч” гэжээ.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.


Дахин дахин Бурханыг сорьж, Израилийн Ариун Нэгэнийг тэд өвтгөсөн.


Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр бас мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, Эд баялгийг нь дээрэмдэн, Сэнтийд залрагчдыг Хүчит нэгэн мэт түлхэн унагав.


Тэгээд бүр түг түмдийн Жанжины эсрэг тэрээр ихэмсэг аяглаж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite