Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:21 - Ариун Библи 2013

21 Түүний тухайд ЭЗЭНий айлдсан үг “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.

Gade chapit la Kopi




2Хаад 19:21
24 Referans Kwoze  

Иерусалим охин! Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Онгон охин Сион оо! Чамайг тайтгаруулж байхдаа Чамайг би юутай адилтгах вэ? Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, —


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч, “Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.


Би бас тэдэнд шившиг болсонд Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрч байна.


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.


Онгон Израиль унаад, дахин үл босно. Тэр нутагтаа хаягдсан. Түүнийг босгох хэн ч алга.


Узын нутаг дахь Едом охин! Баясан, баярлан хөөрч л бай! Аяга чам уруу ч тойрон ирнэ Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй.


Би чамайг дахин барьж, Чи дахин баригдах болно, онгон охин Израиль аа! Чи дахин товшууруудаа авч, Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


“Халдеи охин оо, Дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид Хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


Тэр “Сидоны гутаагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи Ямар ч амралт олохгүй” гэж айлдав.


Таршишийн охид оо, Нил мөрөн мэт нутгаараа дайран өнгөр! Тэнд ямар ч боомт алга.


Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг, Өргөст хэмхийн талбай дахь шовгор юмуу Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ


Сүйрэгч болох Вавилон охин оо, Бидэнд үйлдсэн ёсоор чинь Чамд хариулагч нь азтай яа!


Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сион охины үүд хаалган дээр Таны авралд би баясна.


Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгт үг, Харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон.


Swiv nou:

Piblisite


Piblisite