Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:19 - Ариун Библи 2013

19 Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 19:19
17 Referans Kwoze  

Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Та тэнгэр дэх Өөрийн залрах газраас сонсож, тэр гаднын хүнээс Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгооно уу. Энэ нь газар дэлхийд орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израилийн адил Танаас эмээн миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг мэдэж байхын тулд юм.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


(Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсох билээ.) тэр ирж энэ өргөөнд хандан залбирах аваас


Ингэснээр өөр хэн ч биш, ЭЗЭН л Бурхан гэдгийг дэлхийн бүх ард түмэн мэдэх болтугай.


Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Намайг ЭЗЭН гэдгийг чи үүгээр мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болон хувирна.


Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав.


Swiv nou:

Piblisite


Piblisite