Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:37 - Ариун Библи 2013

37 Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафийн хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

37 Тэгээд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

Gade chapit la Kopi




2Хаад 18:37
19 Referans Kwoze  

Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Үзэгтүн, зоригтнууд нь гадаа уйлалдаж, Энхийн элч нар нь гашуудан цурхирна.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хараал ба эзгүйрэл болно гэсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө зүрх чинь зөөлөрч, чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө хувцсаа уран уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгтэл хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав.


Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед —Эдүгээ та боолуудтайгаа арам хэлээр яригтун. Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иуда хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.


Хаан тэр эмэгтэйн үгийг сонсоод, тэрээр хувцсаа уржээ. Тэр хэрмэн дээгүүр явж байсан бөгөөд ард түмэн хартал, үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв.


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан


Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,


Тэд хааныг дуудахад Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар тэдэн уруу гарч очив.


Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа.


Хезекиа хаан үүнийг сонсмогц хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров.


Эдгээр итгэмжит үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахыг санаархав.


Энэ явдлын тухай би сонсоод хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан балмагдаж суув.


Тэр өдөр Би Хилкиагийн хүү, зарц Елиакимаа дуудна.


Swiv nou:

Piblisite


Piblisite