Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:32 - Ариун Библи 2013

32 Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

32 Дараа нь би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт аваачна. Ингэснээр та нар амьдарч, үхэхгүй» гэв. Харин Хезекиа та нарыг мэхлэн, «ЭЗЭН биднийг аварна» гэж байхад түүнийг бүү сонс.

Gade chapit la Kopi




2Хаад 18:32
16 Referans Kwoze  

Бурхан ЭЗЭНий чинь асран хамгаалдаг орон юм. Бурхан ЭЗЭНий чинь мэлмий жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж тольдон байдаг.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно.


Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт орохгүй» гэж чамайг бүү мэхлэг.


Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай, миний цог жавхлан, тэргүүнийг минь өргөгч.


Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх уухайгаар Тэднийг Бурханы өргөө уруу Цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.


Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачих хүртэл ийн байгтун»


Swiv nou:

Piblisite


Piblisite