Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:24 - Ариун Библи 2013

24 Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Тэгвэл чи миний эзний боолуудын дотроос хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

Gade chapit la Kopi




2Хаад 18:24
21 Referans Kwoze  

Учир нь тэр ингэж хэлж байна. “Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


“Олон амийг таслахаар шороон далан овоологдож, бүслэх хана босгогдоход Фараон их цэрэг ба агуу чуулганыхаа хамтаар, түүнд дайн хийхэд нь туслахгүй.


Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд ба олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна.


Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ?


Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ. Морьд нь сүнс биш, махбод билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад, Тусалдаг нь бүдэрч, Туслуулагчид нь унаж, Бүгдээрээ хамт үхнэ.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.


Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь. Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье.


ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, түүнийг устга” гэж айлдсан билээ»” гэв.


Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов.


Бен-хадад, Ахаб уруу элч нарыг явуулан —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар ногдох шороо Самарид үлдэх аваас бурхад намайг шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж хэлүүлэв.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэгэхэд Египетийн бүх оршин суугч Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд Хулсан таяг төдий л байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite