Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:22 - Ариун Библи 2013

22 Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол Тэр чинь, Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, мөргөлийн өндөрлөгүүд ба тахилын ширээнүүдийг нь зайлуулж байсан Тэр биш үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Харин чи надад “Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгэдэг” гэж хэлж байгаа юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда болон Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

Gade chapit la Kopi




2Хаад 18:22
12 Referans Kwoze  

Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.


Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад, түүнийг хэн ч шүүж цэгнэдэггүй.


Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?


Тэр чинь мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нь Хезекиа зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага өргөх ёстой» хэмээн тушааж байсантай адилхан юм биш үү?


Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь. Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье.


Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite