Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:17 - Ариун Библи 2013

17 Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Дараа нь Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд явсаар ирээд, угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

Gade chapit la Kopi




2Хаад 18:17
11 Referans Kwoze  

Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил


ЭЗЭН, Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,


Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу?


Ассирийн хаан, Лахишаас Иерусалимд Хезекиа хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу, Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачууд уруу зарц нараа илгээж —


Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.


Тэр үед Иудагийн хаан Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалганууд болон баганануудаас өөрийн бүрүүлсэн алтыг хуулж, Ассирийн хаанд өгөв.


Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.


Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Тэндхийн өндөр хуш, шилмэл майлс моддыг би тас цавчлаа. Түүний хамгийн алс хязгаар, хамгийн өтгөн ойд би нэвтрэн орлоо.


Тэрээр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов.


Swiv nou:

Piblisite


Piblisite