Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:9 - Ариун Библи 2013

9 Израилийн хөвгүүд Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдэж, харуулын цамхгаас авахуулаад бэхлэгдсэн хот хүртэл бүх хот сууриндаа тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Бүх сууриндаа харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэл тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм.

Gade chapit la Kopi




2Хаад 17:9
10 Referans Kwoze  

Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авахуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.


Гилеадад ёс бус юм байна уу? Үнэхээр тэд хоосон юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тахилын ширээнүүд нь Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


Зүрх минь нууцханаар уруу татагдан гараа үнссэн бол,


“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.


Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй


хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite