Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:4 - Ариун Библи 2013

4 Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 17:4
17 Referans Kwoze  

«Бидний Бурхан, ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж, өлсгөж, цангааж үхэлд тушаах гэж байгаа бус уу?


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.


Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.


Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.


Тэд зөвхөн ярьж, Хоосон тангараглан гэрээ байгуулдаг. Тариан талбайн шан дахь хортой өвс адил Шүүлт нь тийн соёолно.


Бүх хотод чинь чамайг аврах Чиний хаан хаана байна вэ? “Надад хаан болоод ноёдыг өгөөч” гэж чиний хэлж байсан Тэр шүүгчид чинь одоо хаана байна вэ?


Хэдийгээр тэд үндэстнүүдэд худалдагдсан ч Эдүгээ Би тэднийг цуглуулна. Хаад ноёдын дарлалаас болж Тэд тарчилж эхлэх болно.


ЭЗЭН бас Иудатай заргалдаж, Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ. Тэр үйлдлүүдийнх нь дагуу Түүнд эргүүлэн төлөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite