Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:35 - Ариун Библи 2013

35 ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 ЭЗЭН тэдэнтэй гэрээ байгуулан, тэдэнд тушаан “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мэхийж, тэдэнд үйлчилж, тэдэнд тахил өргөж болохгүй.

Gade chapit la Kopi




2Хаад 17:35
19 Referans Kwoze  

«Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар амьдран сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдаас бүү эмээ» гэж Би та нарт хэлсэн. Харин та нар Миний дуу хоолойг эс сонсов” гэлээ.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай.


Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас бүү яв. Гарынхаа бүтээлээр уурыг минь бүү хүргэ. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн.


ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ.


Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмний бурхдаас алийг нь ч бүү дага.


Swiv nou:

Piblisite


Piblisite