Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:27 - Ариун Библи 2013

27 Тэгэхэд Ассирийн хаан —Тэндээс цөлөгдөж явсан тахилч нарын нэгийг тийшээ аваач. Тэр явж, тэнд амьдран тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг зааж сургаг гэж тушаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Тэгэхэд Ассирийн хаан —Цөллөгт авч явсан тахилч нарын нэгийг тийшээ авч, түүнийг явуулан тэнд амьдруул. Тэр тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг заан сургаг гэж тушаав.

Gade chapit la Kopi




2Хаад 17:27
7 Referans Kwoze  

Иеробоам өөрийнхөө хийсэн ямаан болон тугалан шүтээнүүдэд зориулсан мөргөлийн өндөрлөгүүдэд өөрийн тахилчдыг томилжээ.


Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ.


Тэгээд Мика —Би леви тахилчтай болов. ЭЗЭН надад сайныг үйлдэнэ гэдгийг би одоо мэдэж байна гэж хэлэв.


Иймээс тэд Ассирийн хаанд —Самарийн хотууд уруу таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж байна. Харагтун, тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж арслангууд тэднийг алж байна гэж айлтгав.


Ингээд Самариас цөлөгдсөн тахилчдаас нэг нь ирж, Бетелд амьдран ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд зааж сургав.


Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчид ба шүүн шийтгэгчдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.


Swiv nou:

Piblisite


Piblisite