2Хаад 17:23 - Ариун Библи 201323 Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ. Gade chapit laАриун Библи 200423 Эцэст нь Өөрийн бүх боол эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийнээс зайлуулжээ. Тиймээс Израиль нь өөрсдийн эх нутгаас Ассири уруу энэ өдрийг хүртэл цөллөгт аваачигдсан билээ. Gade chapit la |
Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.
Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.
Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!